8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Нарантуяа: Өрхийн орлогын өнөөдрийн бүтэц дээр анхаарлаа хандуулаарай

2017-10-04 12:38:58

төрийн ордонд УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Одоогийн байдлаар ирц 60% байгаа бол чуулганы танхимд байгаа гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж, үг хэлж байна. 

Дөнгөж сая УИХ-ын гишүүн З.Нарантуяа үг хэллээ. З.Нарантуяа гишүүн хэлэхдээ "Та эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэж хэлж байна. Өмнөх засгийн газар шигээ ингэж битгий их яараарай. Та бол гадаад худалдааны маш сайн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа шүү. Өнгөрөгч 2016 оны 6 сарын байдлаар экспортоор 2,9 тэрбум ам.доллар олдог байсан бол одоо 4,0 тэрбумд хүрсэн. Энэ нэмэгдэлтэд аж үйлдвэрийн салбарын нөлөө их байгаа. Тиймээс аж үйлдвэрийн салбар руугаа илүү их анхаараарай. Энд олборлохоос гадна боловсруулах салбарын орлого маш их өсөлттэй байгаа шүү. Тиймээс төмөр замын болон автозамын ачаа эргэлтийг сайжруулаарай.

Өнөөдөр Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа мөнгийг зарцуулах төсөл байхгүй гэж олон сонссон. Тиймээс өмнө нь УИХ дээр шийдвэр нь гарсан бүтээн байгуулалтын том төслүүд рүү энэ мөнгийг зарцуулаарай гэж хүсье. Өнөөдөр төмөр замын гарц маань 20 сая тонныг гаргаж нэмүү орлого олж байгаа бол үүнийг 30, 40 саяд хүргэх боломж бий шүү.

Өрхийн орлогын өнөөдрийн бүтэц дээр анхаарлаа хандуулаарай. Өрхийн үйлдвэрлэлийн хэмжээ маш их буурч байгаа. 2015 онд хөдөөгийн өрхийн орлого 300 мянга байсан бол өнөөдөр 200 хүрэхгүй буурч байгаа шүү. Хөдөлмөрийн салбарыг боловсролын салбартайгаа уяж яваарай.
Төсвийн сахилга хариуцлагыг сайн анхаараарай. МАН-д олон сайн эмэгтэй боловсон хүчин бий. Сангийн сайдынхаа албан тушаалд эмэгтэй хүн тавиач. Эмэгтэй хүний нүдээр нөхцөл байдлыг харвал арай өөр харагдах болов уу гэж бодож байна хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment