УИХ-ын чуулган үргэлжилж байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг монгол төрийн Засгийн газрыг тэргүүлж ажиллаж чадна гэж бодож байна. Шударга ёсны үнэлэмж байхгүй болсонд нийгэм бухимдаж байна. Шударга ёс алдагдахад хүрч буй хүчин зүйл нь уул уурхай. Өвөг дээдсйин бидэнд өвлүүлсэн, үндсэн хуулиараа хамгаалагдсан баялагаа сүүлийн 20-иод жил буруу бодлогоор ашиглаж байна. Миний бие сүүлийн 10-аад жил энэ талаар тодорхой ажил хийж ирлээ. Энэ асуудлыг тодорхой шийдэл гаргаж, цэгц журманд нь оруулж өгөх үү? 3000 гаруй лиценз тарааж өгсөн. Үүнийхээ учрыг олоогүй байхад дахиад өргөдлөөр, сонгон шалгаруулалтаар, цахимаар гэдэг хэлбэрүүдээр олгоод эхэллээ. Үүнд улсын төсөвт нэмэртэй гэсэн ганц тайлбар л хэлдэг. Эцсийн дүндээ хайгуулын лиценз авсан хувь хүн, аж ахуйн нэгж өөрийн мэдэлд авахад маш хялбар болсон. Хамгийн гол нь уул уурхай дагаж ирсэн энэ их мөнгө цөөхөн хэдэн гэр бүлийн өмч хөрөнгө болж хувирч байна. 2007 оноос хойш ярьж буй Оюутолгойтой холбоотой асуудал байна. Рио-Тинто гэхэд л улс орныг маш хүнд байдал руу шахаж байгаад өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлдгийг бид мэдэрсэн.