8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: Монгол түмэндээ ээлтэй, сэтгэл итгэлээ нийлүүлсэн баг бүрдүүлж цаашид ажиллаарай

2017-10-04 12:58:57

УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулган дээр дараах үгийг хэллээ.

 


Шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн гэж дүгнэж байна. Энэ хугацаанд байгалийн гамшиг болох тэр болгонд биеэр очиж ажилласан. Морины шийдвэр малчин, морьтон түмэн үнэхээр баярлаж хүлээж авсан. Монгол морио амьдаар нь хилээр гаргахыг хорьж байсан. Шадар сайд байхдаа ийм юм хийж байсан хүн Ерөнхий сайд болоод Монголын төр засагт үнэнийг тогтоож байх гэж найдаж байна.

Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг. Засгийн газар гэдэг энэ үүр танд өлзийтэй байх болтугай гэж ерөөмөөр байна. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж. Монгол түмэн таны үг үйлдэл бүрийг нүдээ цавчихгүй ажиглаж харж байгаа. Мэдрэмжтэй, зөв, залуучууддаа урам өгч, монгол түмэндээ ээлтэй, сэтгэл итгэлээ нийлүүлсэн баг бүрдүүлж цаашид ажиллаарай. Монгол түмэн үүнийг хүлээж байна.

Цаг үеийн сэдвээр үг хэлье. Баянзүрх дүүрэг ямар ч удирдлагагүй байна. Баянгол дүүрэгт хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Өлсөж ядарч байхад нь удирдлагууд нь дарамталж, үл тоож байна. Баянзүрхийн товчоон дээр өвс ачсан машинуудыг ихээр журамлаж байна. Нийгмийн сайн сайхны төлөө, бор зүрхээрээ явж байгаа хүмүүсээ энэ мэтээр битгий адлаач ээ" хэмээн хэллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Sandui , Batbold 2 60 terbum bosgohiin tyld mungu absan hymyystei alban tushaal usguhiig tyld dyyrgiig 2huaahiig oroldson odoo boloh baigaa .
2017/10/04 202.70.46.235
  • Recent
  • Most Read
  • Most Comment