Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн нутаг, Түлүүгийн давааны орчим дахь "Дондогийн булаг" гэх газар ноцтой авто осол гарсан байна. Түүний улмаас мотоцикльтой зорчиж явсан иргэн Ч “Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан гэсэн мэдээлэл өнөөдөр өглөө гарсан. “Бенз жи класс” машинд Засгийн газрын нэр бүхий сайд явсан гэсэн мөн цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Учир нь осол гаргасан тухайн машинд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр явж байсан аж. Нэг үгээр хэлэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өрийгөө илчилж мэдээлэл хийлээ.
Тухайн үед УИХ-н гишүүн орон нутагт томилолттой явж байсан бөгөөд түүний зорчин явсан машиныг эсрэг урсгалаас ирж явсан мотоцикльтой иргэн мөргөж осол гарсан гэсэн мэдээллийг өглөө. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ “Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан.Тухайн ослын үед мотоциклийн жолооч согтуу байсан. Хохирогчийн эмнэлэгт хүргэж өгч яаралтай тусламж аван орон нутгийн эмнэлэгт шилжүүлсэн. Булган аймгийн эмнэлэгийн тоног төхөөрөмж муу байснаас онош зөв тогтоогдолгүй эмчилгээ удааширснаар ийм харамсалтай хэрэг болсон. Гэхдээ би жолоо барьж яваагүй. Зорчигчийн суудалд сууж явсан. Ослын газар байлцсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн” хэмээн хэллээ.