Та энэхүү зурагнаас хамгийн түрүүнд юу олж харсан бэ. Хамгийн түрүүн олж харсан зүйл тань таныг илтгэнэ.
Хутга
Хэрвээ та энэ зурагнаас хутга олж, харсан бол та хүнд өвчинөөс айдаг байж болох юм . Амьдралын тань өдрүүдийг богиносгож болзошгүй амь насанд заналхийлсэн өвчин тусах аюулаас маш их айдаг. ДОХ, ХДХВ, хорт хавдар, бусад ямар ч өвчин байсан та өөрөө болон хайртай хүмүүсээ өвдөхөөс маш их айдаг. Энэ нь анагаахын хэлээр бол эрүүл мэндийн айдас гэдэг ба та жоохон ханиад хүрсэн ч гэсэн сэтгэл санаагаар унах төлөвтэй байдаг.
Алим
Хэрвээ та алим эхэлж харсан бол та өөрийн дотно эсввл хайртай хүнээ алдахаас маш их айдаг нэгэн гэнэ. Хайртай хүнээ алдахаас айх мэдрэмж ихэнхи хүмүүст байдаг. Хайртай хүнээ алдсан хүн хэсэг хугацаанд шаналдаг ч гэсэн цаг хугацаа бүхнийг эмчилдэг. Хэрвээ та шаналсан үедээ иогийн дасгал, бясалгал хийх юм бол амар амагланг олох ба бас шархаа идгээх болно.
Катерпиллар /ногоон өт/
Хэрвээ та энэхүү зурагнаас хамгийн түрүүнд өт харсан бол та хэвийн бус зүйлээс айдаг нэгэн. Жишээ нь: Сүнс! Анагаах ухааны мэргэжилтнүүдээс Phasmophobia гэж нэрлэдэг. Гэхдээ та бүү санаа зов. Судлаачид сүнс эсвэл бусад муу зүйлээс айх айдсаа даван туулах хамгийн шилдэг арга бол айдсаа өдөөж, хүлээн зөвшөөрөхийг хичээх явдал юм, гэж үзэж байгаа аж. Та өөрийнхөө хамгийн их айдаг зүйлээ цаасан дээр жагсаан бичиж, тэднийг аймар биш тааламжтай талаас нь бодох хэрэгтэй.
Эрвээхэй
Анхны харцаар эрвээхэйг анзаарсан хүмүүс урвалтаас хамгийн их айдаг. Таны удаан хугацааны турш харж явсан хэн нэгэн, их сургууль эсвэл ажлын саналаас татгалзсан хариу, найз нөхөдтэйгөө холбоо тасрах гэх мэт зүйлсээс хамгийн их айдаг. Та үүнээс болоод хүмүүст өөрийгөө тэгж их нээгээд байдаггүй. Мөн та өөр бусад олон зүйлээс айдаг бол энэ нь таны оюун санааны хязгаарлалт юм. Та хүсвэл энийгээ хэзээ ч даван туулж чадна