8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг анхааруулж байна

2017-10-04 17:15:00

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ сарын 5-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч зарим газарт шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5  градус дулаарч салхины хүч зарим газарт 14-16 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд малчин, тариаланчид болон нийт иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, гарцаагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тээврийн хэрэгслийн техникийн найдварт ажиллагаа, хувийн бэлтгэлээ сайтар ханган баталгаат замаас гарахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment