
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан.  
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийсэн юм.
Үүний дагуу аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ. Өвлийн бүсчлэлд шилжсэн өдрөөс эхлэн улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй юм.

              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

