8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхсэн хүн үг хэлэхгүй . . .

2017-10-05 08:30:00

Олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр Төрийн сайд авто осол гаргасан хэмээн мэдээлэл хэд хоногийн өмнө гарах болсон. Энэ мэдээлэл гарсан даруй олон нийтийн дунд тэр сайд хэн бэ гэсэн таамаг, хардлага гарч эхэлсэн юм. Тэгвэл өчигдөр Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр  Булган аймагт болсон зам тээврийн ноцтой ослын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Түлүүгийн давааны орчим, "Дондогийн булаг" гэдэг газарт түүний машиныг мотоциклтой иргэн машин мөргөн, эмнэлэгт очих замдаа нас барсан хэрэг гарсан байна. 

Энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ярихдаа "Мотоцикл унасан согтуу иргэн жолоодлого алдаж ирээд миний машиныг мөргөсөн, хохирогчийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн, маргааш өглөө нь архи нь гараад биеийн байдал сайжирсан өвчтөнийг Эрдэнэтийн эмнэлэг рүү эмчлүүлэхээр авч явахад замдаа нас барсан юм билээ.

Миний хувьд жолоо барьж яваагүй, зорчигчийн суудалд сууж байсан. Осол гарсан даруйд тэнд явсан баг хамт олон тухайн зорчигчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, авах ёстой эмнэлгийн арга хэмжээг авсан. Тухайн осол гарсан өдрийн маргааш “Орхон аймгийн эмнэлэгт хүргүүлж, яаралтай арга хэмжээг авсан боловч харамсалтай нь зорчигч нас барсан. Ослын талаар хууль, хяналтын байгууллага шалгаж, дүгнэлтээ гаргах байх.  Би тэр бүрэлдэхүүнд явсан гэрчийн хувьд ярьж байна" гэв. 


Н.Номтойбаяр сайдын хэлснээр мотоциклтой иргэн түүнийг ирээд өөрөө мөргөчихсөн юм гэнэ. Өглөө нь архи нь гарчихсан зүгээр байж байгаад гэнэтхэн бие нь муудаад төвийн том эмнэлэг явахаар болж замдаа нас барсан юм байх. Мөн тэрбээр “Миний хувьд бол гэрч. Эмнэлэгийн тоног төхөөрөмж муутайгаас болоод иргэн амь насаа алдлаа. Тиймээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудалд гишүүний хувьд анхаарлаа хандуулах ёстой юм байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Та ямар ажлаар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй Булганд аймагт явж байсан юм бэ гэсэн сэтгүүлчийн асуултад Н.Номтойбаяр сайд хариулсангүй.

“Үхсэн хүн хэлэхгүй” гэдгийн адилаар Н.Номтойбаяр гишүүнд зам тээврийн ослын бурууг эмнэлгийн тоног төхөөрөмж муутайгаас болж иргэн амиа алдлаа гэх мэтийн зүй ярьж өөрийгөө хэргээс хөндийрүүлж байгаа нь илт харагдаж байна. Энэ нь би гэрч. Надад ямар буруу байхгүй гэж байгаа юм шиг. Тэгвэл өөр нэг эх суралжийн мэдээлснээр

Номтойбаяр гишүүн хохирогчийн талаар “Талийгаач Ч нь эхнэр хүүхэдгүй, 1971 оных. Осол гарах үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан, жолооний үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан” гэсэн гэнэ.

 
Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сууж явсан автомашин осол гарган хүний амь настай холбогдсон нь үнэн гэдгийг тэрбээр өөрөө хэллээ. Мөн би гэрч надад, ямар ч буруу байхгүй гэж хэлж байгаа нь хэргийн талаар ихэд нууцалж, асуудлыг аль болох дарж, аргалах байдлаар хандаж байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. Н.Номтойбаяр сайд "Та ямар ажлаа хэдэн хүний бүрэлдэхүүнтэй Булган аймаг руу явж байсан юм бэ" гэх сэтгүүлчийн асуултад хариулааүй, бултсан нь ийм учиртай юм байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бенз жи класс” маркийн автомашиныг өөрөө жолоодож явсан гэнэ. Н.Номтойбаяртай хамт иргэн А буюу  /найз бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Агий/" хамт явсан аж. Тус хэргийг Булган аймгийн прокурорын байгууллага хэргийг маш нууц байдалтайгаар шалгаж байгаа юм байна.

 Авто осол болсон газарт цагдаагийн байгууллагаас шинжилгээ хийгээгүй бөгөөд аймгийн прокурор шууд хяналтдаа авсан байна. Эцэст нь дүгнэхэд Н.Номтойбаяр сайд өөрийгөө гэмт хэрэгтэн гэдгээ нотолчихлоо. Машинаа өөрөө жолоодож явсан, зам тээврийн ослыг нууц байдалтайгаар шалгаж байгаа гээд эргэлзээтэй асуудал олон гарч ирж байна.  Одоо харин түүнийг хууль хяналтын байгууллагынхан хэрхэн шалгахыг харах л үлдлээ. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
гэрч
дуучин аагий барьж явсан
2017/10/06 182.160.33.164
Зочин
Чиний машиныг мөргөсөн биш чиний машин мотоциклийн араас мөргөсөн юм бишүү.Яагаад үзлэг шалгалт хийхээс өмнө хэргийн газраас автомашинаа авч явсан юм.Осол аваар болсон газраас тухайн хэрэгт холбогдсон
2017/10/06 182.160.2.169
juju
Iim hogiin bogsni dontoi eruul bus yumnuud tord bsihaar yaanaa huni amiig chi yaaj toloh gej b
2017/10/05 150.129.140.66
zochin
duu duulj chadahgui er hunii guree gargasan aaligui huuhen ene 2- yag taarna YUn hol yavj zavaardag bugsnii buzaruud ve
2017/10/05 202.179.27.228
zochin
enr etgeed arhi huuhen baavgai alah etsestee bur hun alj yavdag bolj Huduunii egel negen mongol eriig dairch alchihaad sogtuu bsan unaa ni chanarin shaardlaga hangahgui bsan ch geh shig icheesei
2017/10/05 202.179.27.228
зочин
Мах алга болсон -юун гуя
2017/10/05 66.181.177.241
Булганчжуд
Аймгийн эмнэлгийг тоног төхөөрөмжгүй гэж доромжлоод байна уу... энэ битгий хэл осолын хүмүүсийг эдгээх чадалтай эмч мэргэжилтэнтэй шүү. Архи ууж авгай эргүүлж явснаа нуух гээд булчирхайгаа тоочуулав.
2017/10/05 202.179.24.127
Jsjs
Medeelel hiij ehlheesee umnu ydaj gemshij emegnel ilerhiilrggui ymuu.tooson shinjgui yrij bh chin ewguimaa
2017/10/05 122.201.23.190
Иргэн
Их хурлын гишүүнээр гэр бүлтэй, тогтвортой амьдралтай, ийш тийш гүйгээд байхгүй, 40 наснаас дээш, хүнлэг, эх орондоо сэтгэл зүтгэл гаргах хүнийг сонгож баймаар байна. Энэ ч арай хэтэрч байна.
2017/10/05 202.9.42.157
Хөгийн пизда
Хүн дайрч алчихаад нохой алчихсан юм шиг юу болоогүй шинжтэй байх шив.
2017/10/05 202.55.191.102
Залуу
Төрийн ажил хийж явхад тэр хүүхэн бас юу вэ? Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж үг байдагдаа.
2017/10/05 202.131.225.122
Зочин
Энэ нөхөр муу юм бүрт л холбогдож явах юмаа.хэн гэдгээ л харуулаад байгаа юмуу даа
2017/10/05 103.229.122.239
ИРГЭН
МӨНГӨТЭЙ ХҮН АВГАЙТАЙГАА ЯВНА УУ ААГИЙТАЙГАА СҮҮЛЭРНЭ ҮҮ ХАМААГҮЙ Л ДЭЭ .ХАРИН ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХҮҮХЭНДЭЖ ЯВААД ОСОЛ ГАРГАСАН ГЭЭД ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДАХ БОЛЖЭЭ БАС
2017/10/05 202.179.31.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment