8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нар Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийнэ

2017-10-05 09:23:00

09:00 цагт: Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 21 аймаг, 9 дүүргийн Монголын багш нарын онц их хурлыг зохион байгуулна. Мөн онц хурлын төлөөлөгчид, багш нар 15.00-16.00 цагт Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийнэ.
 
09:00 цагт: МУИС-ийн 75 жилийн ойн үндсэн үйл ажиллагааны нэг болох “МУИС-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ” Шангри-Ла зочид буудалд болно.

10:00 цагт: Тайваний Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газраас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнд “Хятадын ойрх үеийн түүх” болон “Манж Чин гүрний үеийн түүх” цуврал 20 боть бүтээлийг хандивлах ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн /Тэди төвийн замын эсрэг талд/ дээр болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт: Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос "UB sport 2017" биеийн тамир, спортын өдөрлөгийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Нийслэлийн Тээврийн газраас хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан автобусанд буудал зарлах тоног төхөөрөмж суурилуулах тухай болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын дунд болзолт уралдаан зарласан талаар, "Нийтийн тээвэр миний сонголт" аяны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт: 40 жилийн түүхтэй, ашигтай ажиллаж байсан “Оргил рашаан сувилал” ТӨХК-ныг 2017.10.03-ны өдөр 15 тэрбум 25 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар заржээ. Дуудлага худалдааны эцсийн шатанд “үйл ажиллагаааны чиглэлийг өөрчлөхгүй” гэсэн болзлыг хассан байна. Иймд тус байгууллагын ажилтнууд хувьчлалтай холбоотой мэдээлэл өгч, дуу хоолойгоо ард түмэнд хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна.
 
11:00 цагт: Гадаад хэргийн яам, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Занжан Их Сургуулийн Ил Хаад Судлалын Төв хамтран “Иран дахь Ил Хаадын Өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна. Монголын Үндэсний музейд

12:00 цагт: Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд "Мэс заслын тасаг"-ийн нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment