8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮЭХ ЗГ-тай 680 саяын ХААЛТЫН гэрээ байгуулжээ

2017-10-05 10:16:00


Төр хувийн хэвшилд ажиллаж байгаа албан хаагчдын эрх ашгийг хамгаалах ёстой МҮЭХ гэдэг байгууллага ЗГ-тай 680 сая төгрөгний хаалтын гэрээ байгуулжээ.
Төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа албан хаагчдын эрх ашгийг хамгаалах ёстой МҮЭХ өнөөдрийн бэлэгдэлийн шинж чанартай ажиллаж байгааг та бүхэн харж байгаа байх. Өнгөрсөн зунаас хойш цалингаа нэмүүлэхээр жагсаж байгаа багш нарын төлөө МҮЭХ юу хийсэн бэ. Талбай дээр өнгөрсөн наймдугаар сард 5000 багшийн жагсаал болоход МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “багш нарыг дэмжинэ. Багш нар цалингаа нэмүүлэх ёстой” хэмээн хэлж байсан. Гэтэл өнөөдөр монголын мянга мянган багш нарыг төлөөлөөд МҮЭХ нэг ч удаа дугарсангүй. Гэтэл цаад учир нь Засгийн газартай үйлдвэрчний эвлэл "ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХААЛТЫН ГЭРЭЭ" хийсэн байна. Өнөөдөр багш нар ОНЦ их хурлаа хийж, талбай дээр чимээгүй суулт хийх гэж байна. Мөн дээрээс нь эмч нар өчигдөр ажил хаях сануулга өгсөн. Гэтэл төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй МҮЭХ өмнөх Засгийн газраас авлига авчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ук
Хүмүүсийн ҮЭ-н татварын мөнгөөр амьдардаг , оршин тогтнодог байгууллага биздээ. Үнэхээр харамсмаар байна. Татан буулгавал таарна
2017/10/06 202.21.115.78
Hun
Ene yostoi hereggui baigullaga sh de.. baishin saviig ni huraaj emneleg surguuli bolgovol taarna.. Heden nohduud l ambits hiisen gazar
2017/10/05 24.22.196.29
Иргэн
Энэ бол бүх хөдөлмөрчдөд хамаатай маш чухал мэдээ байна. Миний Үйлдвэчний Эвлэл цаагуураа намайг гол гаргачихсан байна шүү дээ. ҮЭ-ийн удирдлага ингэж болохгүй шүү дээ. Уучлалт гуйгаад огцрох хэрэгтэй
2017/10/05 122.201.21.192