8o
Улаанбаатар хот
mobile menu

Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоо хууль зөрчсөн болох нь тогтоогджээ

2017-10-05 12:23:00

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ. Гэтэл /2017-09-28/  Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон . Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар тамга тэмдэгээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө БСШУЯ-д чухал хариуцлагатай албан тушаал болох Төрийн нарийн бичгийн даргыг томилсон нь олны анхаарлыг татаж байсан. Тэгвэл өчигдөрөөс эхлэн үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын сүүлчийн томилгоо нь хууль зөрчсөн албан ёсны дүгнэлт гарчээ.Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатад хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичиг илгээсэн байна.

Уг албан бичигт “…Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35’. 1, 35’ 4-т заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/1357 тоот албан бичиг захиалгыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг 2016 оны наймдугаар сарын 25- ны өдөр зарлаж, 2016 оны  есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан.

Уг нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр иргэн С.Батбаатар, Ж.Болормаа, Б.Баярсайхан, Ж.Даваадулам нарыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүрттэж, хамгийн өндөр оноо авсан иргэн Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бич¬гийн даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны эөвлөлийн 2016 оны 113 дугаар тоггоо¬лоор нэр дэвшүүлсэн болно.

Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолыг үндэслэж иргэн Б.Баярсайханыг Засгийн газрын 2016 оны 115 дугаар тогтоолоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон.

Засгийн газрын 2017 оны 217 дугаар тогтоолоор Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд Б.Баярсайхан уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд тус шүүхийн шүүгчийн 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 128/Ш332017/5193 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Б Баярсайханы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар тогтоолын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.


 2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад дараагийн томилгоог үүрэг гүйцэтгэгч Засгийн газар гаргасан нь хууль зөрчсөн байна. 

Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын энэхүү шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35’1. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам’-ын 34. 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна гэж Төрийн албаны зөвлөлөөс үзсэн байна. 

Мөн шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газрын бүтэц биш бүрэлдэхүүнд нь өөрчлөлт хийнэ" хэмээн хэлсэн. Тэгэхээр яамдуудын сайд, дэд сайд, яамны ТНБД-ыг халж, шинээр томилно гэсэн үг. Гэтэл шинэ Засгийн Газар бүрдэх нь тодорхой болчихсон байхад  томилгоо хийх шаардлага байсан уу. БСШУЯ ТНБД-гүй бүтэн хоёр сар болж байхад тэр үед томилгоо хийгээгүй  мөртлөө, ингэж яаран томилгоо хийсэн нь төрийн албаар наадаж байгаа хамгийн том жишээ боллоо. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
bolohgvi bolool nam dotroosoo ogtsruulsan bh tim bolhoor ajilaa hurdan ogoochee
2017/10/05 202.179.4.150
zochin
hurelsuhiiig ajiliiig ni hiiilgeeecheee mongoliin turiig huviiin erh ashgaaraaaa dampuuuruulsan enhtuvshin terguuutei hog shaarnuudaaaaa ta nariiin tomilgooo urd ni hiisen unen onigoooo bsan shuuu ter
2017/10/05 202.180.218.147
  • Recent
  • Most Read
  • Most Comment