УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 2017 оны төсвийн тодотголын чухал асуудлыг хэлэлцэж байхад чуулганы танхимд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Н.Амарзаяа, С.Батболд, Д.Сарангэрэл болон Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нарын 9 гишүүн хуралдаа сууж байна. Уг нь УИХ 76 гишүүнтэй гэтэл 9 гишүүн л хуралдаа сууж, хэлэлцэх асуудлын хүрээнд асуулт асууж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулт өгч байна.
УИХ-ын 76 гишүүнээс есөн гишүүн хуралдаа ирлээ
2017-10-05 12:54:00