8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр аймагт хээрийн түймэр гарчээ

2017-10-05 13:17:00

Дорнод, Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.Тодруулбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Баянцагаан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 18:35 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт “Баян Сэмитал” ХХК-ийн эзэмшлийн 62-93 УНҮ улсын дугаартай “Пикаб” загварын хагас ачааны автомашин шатсан байна.

Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Ар толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 19:00 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт иргэн Б-гийн 700 боодол өвс, Э-гийн эзэмшлийн 66-29 ДОР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин шатсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Баруун бунхан” гэдэг газархээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 33 иргэн, нийт 57 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.05-ны өдрийн 07:05 цагт бүрэн унтрааж, тус сумын ИТХ-ын даргад хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment