8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мөхөж алга болсон" алмазан аалз олдлоо

2017-10-05 15:59:04

 

Их Британид 50 жилийн турш харагдаагүй аалз  National Trust паркаас олдсон байна. Тус алмазан аалз нь устаж үгүй болсон амьтдыг жагсаалтанд багтдаг аж. Алмазан аалз нь, 7мм (0.2 инч) бөгөөд  1969 онд өмнө Английн өмнөд хэсэгт гурван удаа үзэгдсэн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна.

Энэхүү аалзыг  Люси Стоктон гэх эмэгтэй олсон бөгөөд, тус эмэгтэй үндэсний асрамжийн газрын сайн дурын ажилтан. Энэхүү аалзыг илрүүлэх үед экологийн судалгаанд оролцож байжээ. Люси Стоктон хэлэхдээ “аалз надаас хоёр удаа зугтсан боловч, аз таарч та тэр аалзыг барьсан” гэжээ. Тус аалзны хэвлийн дээрээ хар алмаз хэлбэртэй  зүрхний тэмдэгтэй байсан бөгөөд энэ нь түүнийг тодорхойлоход тусалсан гэж судлаачид үзэж байна.  Энэхүү аалз 1969 оноос өмнө 19-р зууны сүүл үед  Хадпшширын Нью ой, Брокенхурстын ойролцоо харагдсан хэмээн судалгаанд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тус аалзны амьдрах орчин нь хөвд, нил ягаан могой өвс, өвс ногоотой газрууд орно. National Trust нь одоо Клумманд Паркийн хэсгийг сэргээн засварлах төслийг 8.5 сая фунт стерлингээр нөхөн сэргээж, 2025 он гэхэд 25,000 га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөж байна.

Buglife хэмээх бүлгийн захирал Мэтт Шардлоу  "Энэ бяцхан аалз"-ыг олох найдвараа бараг алдаж байсан гэж хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment