8o
Улаанбаатар хот
mobile menu

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК удирдлага, ажилтнууддаа их хэмжээний урамшуулал цалин олгожээ

2017-10-05 17:28:07

АТГ Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгажээ. Тус яамны 15 албан хаагч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилогдсон зөрчил илэрсэн байна. Түүнчлэн хуулиас давсан журам баталж үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр, хураамж тогтоосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг хохироож байна гэж АТГ үзсэн байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг хатуу тогтоож өгсөн байтал Эрчим хүчний сайдын 2012 оны 64 дүгээр тушаалыг үндэслэж Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2012 оны Б/36 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үйлчилгээний үнэ тооцох журам”-ыг батлан тусгай зөвшөөрөл олгох үндсэн нэр төрлийн суурь үнэ 100 мянган төгрөгийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн дансанд тушаахаар зохицуулсан байна. Мөн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний 6 төрлийн 26 ажилд 100 000-1 600 000 төгрөгийг Эрчим хүчний хөгжлийн төвийн дансанд төвлөрүүлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг байна. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчжээ.

Зарим  “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь ажилчдынхаа цалинг тавих боломжгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй, үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахгүй, алдагдалтай ажиллаж байхад зарим төрийн өмчит үйлдвэрийн газар, ХК-иудын удирдлага, ажилтнуудын үндсэн цалин өндөр, сар бүр 10-50 хувийн урамшуулал авч байсан нь илэрсэн байна.

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК сар бүр албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг дүгнэн сарын үндсэн цалингийн 30-50 хувь хүртэл хэмжээгээр урамшуулал олгосон байна. Нийт албан хаагчдад сар бүр тогтмол олгосон үр дүнгийн урамшуулалд 2016 онд 1 тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд нийт 450,6 сая төгрөг олгосон байна.

Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн байнгын ажлын байр буюу төсөл хөтөлбөрийн хэлтсийн монтёрын албан тушаалд 2015 оноос хойш нэр бүхий тамирчныг томилон ажиллуулж цалин олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Ажлын хэсгээс анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
УБ чууд
Ер нь цахилгааны байгууллагууд үндэслэлгүй үнэ төлбөрөө нэмээд иргэд аж ахуйн нэгжүүдийг асар их хохироодог. Цахилгааны, гаалийн байгууллагад орвол цалин өндөр гэж ярьдаг нь оргүй биш.Шалгаач
2017/10/06 202.21.117.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment