Малчид, ард иргэдийн анхааралд:
7, 8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар их цас, 9,10-нд зарим газраар цас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.