8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний аюулгүй байдал судалгааны төвөөс мэдээлэл хийнэ

2017-10-06 09:01:25

09:00 цагт: Туул голын сав газрын захиргаанаас зохион байгуулж буй “УСНЫ САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН СУДАЛГААНЫ АРГА, ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” онол практикийн бага хурал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.

10:00 цагт: УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын 201 тоотод УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага болон Орос хэл сонирхогчдын клубын хооронд Монромост төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

10:00 цагт: МУИС-ийн 75 жилийн ойн ёслол хүндэтгэлийн “ЭРДЭМД ТҮҮЧЭЭЛСЭН 75 ЖИЛ” баярын хурал Төрийн ордны Их танхимд болно.

11:00 цагт: МУБИС-ийн Багшийн сургуулийн түүхэн 95 жилийн ойн хурал, хүндэтгэлийн тоглолт, үзэсгэлэн УДЭТеатрт болно.

11:00 цагт: “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ТҮГЭЭМЭЛ ЭХ” номын япон хэл дээрх хувийн нээлтийн арга хэмжээ Монголын Үндэсний Номын сан, Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Өнөөгийн цаг үеийн байдлын талаар УИХ-д Ногоон намаас мэдэгдэл хийнэ.
12:00 цагт: Үндэсний аюулгүй байдал судалгааны төвөөс "Хоёр дахь 60 тэрбумын эзэн хэн бэ? сэдвээр хэвлэлийн хурал зарлалаа.

14:00 цагт: "Хүчит шонхор" зах дээр Сүлд чуулга, Гандантэгчилэн хийдтэй хамтран өдөрлөг зохион байгуулна.

14:00 цагт: Нэрт зураач Надя Рушевагийн уран бүтээлийн “Найдан” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Хаана: Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхим

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл