8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗТХЯ үр дүнгийн гэрээний урамшуулалд 508 сая төгрөг, “УБЦТС” ТӨХК нэг тэрбум төгрөгийн урамшуулал хууль бусаар олгожээ

2017-10-06 09:01:00

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-аас ажлын хэсэг гарч, яамдад шалгалт хийж байгаа. Одоогийн байдлаар БХЯ, ЗТХЯ, ЭХЯ-дад шалгалт хийгээд байна. Харин яамдуудын ихэнхи нь АТГ-ын шалгалтанд бүдэрсэн байна. Ингээд шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх мэдээлэл хүргэе. 

БХЯ тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчжээ 


АТГ Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлсэн байна.  Тус яамны 2015 оноос хойш тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрчээ.

Мөн ЗХЖШ-ын харъяа ангийн захирагч, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар албан тушаалаа урвуулан ашиглаж тус ангид ажиллаж байгаад гадаад явсан, өөр анги руу шилжэн томилогдсон гэдэг шалтгаанаар 295 иргэний нэр дээр нийт давхардсан тоогоор 2016 онд  нийт 177,000,000 орчим төгрөгийн цалин бодож олгосон зөрчил илэрчээ. 

“УБЦТС” ТӨХК ажилчиддаа нэг тэрбум төгрөгийн урамшуулал ...


АТГ Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгажээ. Тус яамны 15 албан хаагч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилогдсон зөрчил илэрсэн байна. Түүнчлэн хуулиас давсан журам баталж үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр, хураамж тогтоосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг хохироож байна гэж АТГ үзсэн байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг хатуу тогтоож өгсөн байтал Эрчим хүчний сайдын 2012 оны 64 дүгээр тушаалыг үндэслэж Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2012 оны Б/36 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үйлчилгээний үнэ тооцох журам”-ыг батлан тусгай зөвшөөрөл олгох үндсэн нэр төрлийн суурь үнэ 100 мянган төгрөгийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн дансанд тушаахаар зохицуулсан байна. Мөн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний 6 төрлийн 26 ажилд 100 000-1 600 000 төгрөгийг Эрчим хүчний хөгжлийн төвийн дансанд төвлөрүүлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг байна. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчжээ.


Зарим  “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь ажилчдынхаа цалинг тавих боломжгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй, үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахгүй, алдагдалтай ажиллаж байхад зарим төрийн өмчит үйлдвэрийн газар, ХК-иудын удирдлага, ажилтнуудын үндсэн цалин өндөр, сар бүр 10-50 хувийн урамшуулал авч байсан нь илэрсэн байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК сар бүр албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг дүгнэн сарын үндсэн цалингийн 30-50 хувь хүртэл хэмжээгээр урамшуулал олгосон байна. Нийт албан хаагчдад сар бүр тогтмол олгосон үр дүнгийн урамшуулалд 2016 онд 1 тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд нийт 450,6 сая төгрөг олгосон байна.
Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн байнгын ажлын байр буюу төсөл хөтөлбөрийн хэлтсийн монтёрын албан тушаалд 2015 оноос хойш нэр бүхий тамирчныг томилон ажиллуулж цалин олгож байгаа нь хууль зөрчсөн байна. 

ЗТХЯ үр дүнгийн гэрээний урамшуулалд 508 сая төгрөг зарцуулжээ


ЗТХЯ-д төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр 9 хүн томилжээ. Тус 9 хүн ХОМ-ээ хуульд заасан хугацаанд, ирүүлэгүй зөрчил илэрсэн байна. Мөн яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон илэрсэн байна. Мөн  тус салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг, тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зарим нэр бүхий тендерт  өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй зөрчил мөн илэрсэн байна. Мөн Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 155.2 сая төгрөг зарцуулсан зөрчил илэрчээ. АТГ эхний хэдэн яаманд шалгалт хийхэд иймэрхүү зөрчил илэрсэн байна. Зөрчилөөс харахад дээрх яамууд цалин мөнгөө үр дүнгийн урамшуулал нэрээр нэмж авдаг, тендэр зарлахгүйгээр өөрсдийн ойр дотны компаниа сонгон шалгаруулдаг зэрэг зөрчил илэрсэн байна. Ийнхүү сайн ажилласан гэхээсээ илүү төрийн мөнгийг яаж хувааж идсэн байгаа нь харагдаж байна. Тус яамдууд төрийн ажил үйлчилгээг хариуцлагатай хэвийн шуурхай явуулж, үр дүнтэй ажиллах үндсэн үүргээ умартаж, хэрхэн мөнгө хувааж идэхээ боддог бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” гэдэг бол 1838 хүнтэй компани. Тэгэхээр яаманд ямар ч хамаагүй гэсэн үг. 1 тэрбум 69 сая төгрөгийг хуваабал нэг хүнд 600 мянга буюу сард 50 мянган төгрөг болно.
2017/10/06 202.70.44.46
zochin
Dulaan, stahklilgaan, ucnii suuri une gej arai denduu ikh une nemj abdag bolson, ERCHIMHKUCHNII ZOHKITSUULAKH KHORROOG shalguulay, shuud une
2017/10/06 103.229.122.129
ХаХа
Энэ завхарсан яам Монгол ТВ-тэй хуйвалдан цахилгааны телбер дээр ТВ-гийн 1100 тегрег суутган айл ерх бурээс идэж байгаа. Уунийг нь МХЕГ-т хэлэхээр АН-ын хулгайчуудын шийдвэр гэдэг. Босцгоое!
2017/10/06 183.81.171.150
үнэн
энэ яам АН-ын мэдэлд байсаар байгаа цагт зувчуулах явдал тасрахгүй
2017/10/06 103.229.122.13
zochin
ichij uhmeer um doo. Emch bagshiin tsaling shuud nemeed ene yamdiin humuusiin nemegdliig zogsoo
2017/10/06 202.55.191.102
сми
Ингэж идэж байгаа мөртөө эмч багш нарын цалинг нэмэх бололцоогүй гэж худлаа яриж суух юм
2017/10/06 103.26.195.206
Монголчууд
Төрийн өмчит байгууллагууд яагаад хуульд ч, эрх мэдэлтэнд ч захирагдахгүй ингэж шагнал урамшил хавтгайрч байгааг л таслан зогсоох хэрэгтэй.Ингэж л идэж ууж төрийн хөрөнгө шамшигдаж байна
2017/10/06 202.21.117.122