8o
Улаанбаатар хот
mobile menu

Нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангав

2017-10-06 09:55:34

Монгол Улсын Шадар сайдын Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу  тус аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байна.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна.

Өнөөдөр сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Газар хөдлөлтийн гамшгийн үед нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангалаа.Мөн Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг  Ховд их сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургууль, МСҮТ-ийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдад зохион байгуулсан юм. Тус сургалтанд 700 гаруй оюутан, сурагчид хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл