8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 30 байршилд 160.77 га газрыг дуудлагаар худалдана

2017-10-06 10:35:55

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд өнөөдөр 10 цагт  нээлттэй явагдах юм.

Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,

  • Баянзүрх дүүрэгт-2
  • Хан-Уул дүүрэгт-15
  • Сонгинохайрхан дүүрэгт-4
  • Налайх-5
  • Багахангай-3
  • Багануур дүүрэгт-1 байршил байна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдөр 9:30 минут хүртэл  Төрийн захиргааны Хангарди ордон, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл