Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирал Х.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ний өдөр Нийслэлийн засаг дарга Су.Батболдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.Харин өчигдөрөөс эхлэн Х.Батсайхан захирал БСШУЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарын тушаалаар эргэн томилогдсон байна. Өмнө түүнийг ажлаас нь чөлөөлсөн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын ажлаас нь чөлөөллөө” хэмээн мэдэгдэж байсан. Х.Батсайхан захирал ажлаас халагдахынхаа өмнө сургуулийнхаа хүүхдүүдийг “Тэд чинь /дүлий хүүхдүүд/ бэлэг их өгөхийг БЭЛГИЙН ДАРАМТ гэж ойлгоод байгаа юм. Бэлэг өгсөн юмыг БЭЛГИЙН ДАРАМТ гээд байгаа юм" хэмээн хэлсэн олон нийтийн дургүйцэлийг төрүүлээд байсан. Харин эсрэгээрээ тус сургуулийн багш нар дохионы хэлний чадваргүй, мөн сургуулийн анги танхимд архидаж согтуурдаг, ангийнхаа хогийн савнаас архины шил, тэр ч байтугай бэлгэвч олсон тухайгаа сурагчид ярьж байсан юм. Сурагчидын хичээл хийх нөхцөл боломжийг хангаж, чанартай боловсрол эзэмшүүлж чадаагүй Х.Батсайхан захирал хариуцлага хүлээсэнгүй. Харин өөрөө "БЭЛГИЙН ДАРАМТ, БЭЛЭГ ӨГӨХ" хоёрыг ялгадаггүй захирал Х.Батсайхан 29 дүгээр сургуульдаа эргэн ирсэн байна.