Монголын уламжлалт цагаан сар нэг сар хүрэхгүй хугацааны дараа болох гэж байна. Айл өрх бүр цагаан сараар олон тооны бууз хийж хамаатан садан ахан дүүсээрээ явдаг. Ихэвчлэн махан төрлийн бууз хийх нь элбэг байдаг бөгөөд цагаан хоолтой зочиддоо махгүй бууз хэрхэн хийх талаар Тогооч: Б.Нараагийн зөвөлгөөнөөс хүргэж байна.
МАХГҮЙ БУУЗ
Орц:
гурил- 200гр
лууван- 50гр
төмс- 50гр
шар буурцагны мах -50гр
ургамлын тос- 50гр
АМТЛАГЧ
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)
БЭЛТГЭХ АРГА
Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.
Хийх арга:
Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. Гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Мөн шарсан ч болно. Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг цагаан хоол иддэг танайд зочилон ирсэн хүмүүс сэтгэл хангалуун байх болно гэдэгт итгэлтэй байна.