Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын жин тус бүрийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа.Уг өөрчлөлтөөр залуучууд, 23 хүртэлх насны ангиллын эрэгтэй бөхчүүд насанд хүрэгчидтэйгээ адил 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125кг-д, эмэгтэйчүүдийн ангилал 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг жинд өрсөлдөнө. Харин өсвөр үеийн тамирчид ирэх жилээс хөвгүүд 41-45 кг, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 90, 110 кг, охид 36-40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг жинд өрсөлдөхөөр болжээ.
Дэлхийн бөхийн холбооноос баталсан уг шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм байна.