Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн зам хаах шийдвэрийг Авто тээврийн үндэсний төв гаргалаа. Тодруулбал, Улаанбаатар-Дарханы чиглэлд замын нөхцөл байдал хүндэрч, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж байгаа тул иргэд зорчигчдыг онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулж байна. Уг замыг 14.00 цаг хүртэл хаагаад байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаалаа
2017-10-08 11:57:37