8o
Улаанбаатар хот
mobile menu

МАНАН НИТХ-ын даргыг тодруулахгүй байсаар өвөл ойртлоо, утаа ханхалж эхэллээ

2017-10-09 08:59:00

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг өнгөрсөн есдүгээр сарын 21-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Түүний орыг залгах НИТХ-ын даргад  нэр дэвшсэн төлөөлөгч Д.Баярсайхан болон С.Амарсайхан нарын санал тэнцсэн учраас санал хураалт хоёр удаа хойшлоод байна. Үндсэндээ НИТХ-ын дарга тодрох гэж 21 хоног боллоо.

Жил бүрийн 10 дугаар сарын 05-ны дотор ирэх оны Нийслэлийн үндсэн чиглэлийг өргөн барьдаг. Нийслэлийн 2018 оны төсөв, утаа агаарын бохирдол, өвөлжилтөө ярих ёстой. Гэтэл эрх баригчид албан тушаалынхаа асуудлыг шийдэж чадахгүй байсаар байгаад өнөөдөр цас орж, өвөл хаяанд ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж, зам даваа боогдож, зарим зам давааг хаасан. Өнөөдөр нийслэлд бүтээн байгуулалт, хөрөнгө мөнгө гацчихаад байна. Гэтэл МАН Нийслэлийг удирдар чадвартай хүнийг сонгож чадахгүй байсаар өвлийн улиралтай золголоо.

Өвлийн улирал зуднаас гадна нийслэлийг бүрхсэн их утаа хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдрийн НИТХ-д утаа болон өвлийг хэрхэн өнтэй давах талаар нэг ч төлөвлөгөө алга байна.Тэдэнд ганцхан ажил байгаа нь НИТХ-д хэнийг тавих вэ, хэнийг тавьбал хэнд ашигтай вэ гэдэг тооцоолж ярилцаж сууна. Өнөөдөр НИТХ-ын даргад нэр дэвшсэн Д.Баярсайхан болон С.Амарсайхан нар дахин нэр дэвшиж өрсөлдөнө. Хоёр нэр дэвшигч, НИТХ-ын даргын саналт хураалтад дахин тэнцэх юм бол дахин санал хураалт явагдаж, заалнаас хэн ч нэр дэвших болох хуулийн заалттай. НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлээд байгаа. 
НИТХ-ын дарга нэр дэвшин өрсөлдөж буй Д.Баярсайхан Увс аймгийн харъяат нэгэн. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын даргын албан тушаалтай. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1976 онд төгссөн. Дархан хотын Политехникумыг технологич мэргэжлээр 1979 онд төгссөн. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 1987 онд төгссөн. Удирдлагын академийг 2001 онд төрийн удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Удирдлагын академийг 2002 онд төрийн удирдахуйн ухааны магистр. 
  2009 оноос Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дарга, 2008-2009 онд “Их баян нуур” ХХК-ийн зөвлөх, 2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДТ-ийн Дарга, 2012-2016- онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны хэрэг эрхлэх газрын дарга, 2016-оноос НЖДҮДТ- ийн дарга гэхчилэн дандаа нийслэлд ажиллажээ. Энэ жил Д.Баярсайхан төлөөлөгч 57 нас хүрэх гэж байна. Ард түмэн түүнийг төдийлөн сайн мэдэхгүй. Өнөөдрийг хүртэл хаана ямар албан тушаал хашиж байсан ард түмэнд тодорхой бус. Харин түүнийг сайн мэдэх хүмүүс албан тушаалаа ашиглаж, бусдаас 50 сая төгрөгийн авилга авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан хэмээн ярьдаг.  "Сити такси” ХХК-ийн компанид 4 га газар олгоно хэмээн их хэмжээний мөнгө авсан хэргээр 2 сар гаран ганц худагт хоригдон шалгагдаж байжээ. Мөн 2005 онд СХД-ийн ИТХ-ын дарга Д.Баярсайхан албан тушаалаа ашиглан тус дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэр буюу Тахилтын аманд газар авсан иргэдээс, айл тус бүрээс 2-4 сая төгрөг хахуульд авсан гэх мэдээлэл ч цахимд байна. 2011 оны 3 сарын 10-ний өдөр СХД-ийн дүүргийн шүүхэд авлигын хэргээр шүүгдэж, хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. 

Д.Баярсайхан өнөөдрийг хүртэл хугацаанд: 
•    2000-2004 СХД-ийн орлогч дарга
•    2004-2008 онд СХД-ийн ИТХ-ын дарга
•     2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДэмжих төслийн дарга
•     2016 оноос ЖДҮДэмжих төслийн даргаар одоо ажиллаж байна.
Түүнийг сайн мэдэх хүмүүс УИХ-ын дарга М.Энхболдын талын хүн хэмээн хэлдэг. Тэрбээр2000 оноос эхлэн М.Энхболд даргатай ойр дотно болж өнөөдрийг хүртэл түүний дэмжлэгээр яваа. Иймдээ ч  НИТХ дахь МАН-ын бүлгээс Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн байх магадлалтай. Өмнөх дарга асан Ц.Сандуй мөн л М.Энхболд даргын талын хүн байсан гэдгийг олон нийт мэдэж байгаа. Тэгвэл дараагийн НИТХ-ын даргад М.Энхболд өөрийн хүнээ тавихыг санаархаж байна уу. НИТХ-д НИТХ-ын даргын албан тушаалд очих, очоод ажиллаад явах магадлалтай олон чадварлаг залуус байгаа. Гэтэл өнөөдөр эмээгийнхээ үүргийг гүйцэтгэж байгаа 57 настай Д.Баярсайхан гэх эмэгтэйг зүтгүүлж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй юу. 

 Нэр дэвшин өрсөлдөж буй С.Амарсайхан нь Налайх дүүргээс ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, “Оюуны ундраа” ХХК-ийн Ерөнхийлөгчийн албыг хашидаг нэгэн. Тэрбээр Налайх дүүрэгт төрсөн. Тус дүүргийн найман жилийн дунд сургуулийг 1989 онд, ТМС-ийн мэргэжлийн дипломыг 1991 онд, Los Angeles city college 1998 онд,  АНУ-ын SW их сургуульд 2000 онд магистр зэрэг хамгаалсан байна. Эрхэлсэн албан тушаалын хувьд American Trade Development inc менежер 2000-2001 онд, Бээжин Монгол Улсын консулын ажилтан 2001-2004 онд, “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирлаар 2004-2007 онд, 2007 оноос хойш “Оюуны Ундраа” группийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа нэгэн юм.

Тэрбээр “НИТХ гэдэг бол хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулж хөгжүүлж түүндээ хяналт тавьж иргэддээ тайлагнаж ажилладаг байгууллага. Ингэж ажиллах ёстой. Мөн бид иргэддээ илүү нээлттэй ажиллах ёстой. Би албан тушаалын төлөө яваагүй. Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа. Засаглалын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийгдэх нь зөв.НИТХ-ын төлөөлөгчид зөв зүйлд санаачлагатай хамтач байх ёстой. Намын бодлого нэрээр ганц хүний шийдвэр, цөөн хүний хүний хүслийн хайрцаг байж болохгүй” хэмээн мэдэгдсэн.


Түүнийг олон нийт улс төрчийн хувьд төдийлөн сайн мэдэхгүй.  Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намаа ялах үед нь нэгэн яамны дэд сайдад өрсөлдөж байсан удаатай.Түүнээс өөр улс төрийн хүрээнд төдийлөн танигдаагүй нэгэн. Ажилласан туршлагын хувьд тааруухан Нэр дэвшигч С.Амарсайхан НИТХ-ын дарга болох уу. НИТХ-ын даргад өрсөлдөж байгаа  хоёр нэр дэвшигч Нийслэлийг удирдаад явах чадалтай юу. Аль эсвэл өнөөдөр хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж, дахин шинэ хүмүүс өрсөлдөх үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Үнэндээ энэ эмээгийн царай дэндүү муухай юм
2017/10/09 66.181.177.241
энхболдын бууны нохой матар авгай
аймшигий матар авгай энхболдын бууны нохой гичий төрд хэрэггүй зайлуул амарсайхан зөв залуу
2017/10/09 103.26.194.203