Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал болно.
11.00 цагт “Бодь” цамхагт “Экспо Монголиа-2017” олон улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хот “Орон сууцны мэдээллийн сан”-тай болсон талаар НОСК-иас мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлүүдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.
12.00 цагт Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн байранд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” ТББ хамтран зохион байгуулж буй “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны нээлт болно.