8o
Улаанбаатар хот
mobile menu

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

2017-10-09 10:04:00

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг АТГ саатуулан шалгаж байгаа талаар мэдээлэл гарч байсан. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдэлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн 268.2-д зааснаар шалгаж байсан. Тэрбээр өмнө нь БХБЯ-аас гадна Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонгуульд нэр дэвших эрхээ илэрхийлэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.  Тэгвэл АТГ Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг жил гаруй хугацаанд шалгаж, холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment