Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж эхэллээ. Хурлын дарга Ц.Сандуйг чөлөөлсөн учраас хурлыг төлөөлөгч Ж.Батсайхан удирдаж байна. Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгоно. НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. Олонхийн санал авсан нэр дэвшигч НИТХ-ын даргаар сонгогдоно харин санал тэнцэх юм бол дахин санал хураалт явагдаж, заалнаас хэн ч нэр дэвших эрхтэй болох юм.
НИТХ-ын даргыг сонгох хурал эхэллээ
2017-10-09 10:48:02