Булган аймгийн Хутаг өндөр сумын нутаг, Уньт багийн “Дондогийн булаг” гэдэг газар өнгөрсөн сарын сүүлээр хоёр том осол гарсан. Түүнийг нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын сууж явсан гэх “Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд 1971 онд төрсөн, мотоцикл унаж явсан иргэн мөргүүлж нас барсан хэрэг гарсан.Тус “Бенз жи класс” маркийн автомашин дотор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон иргэн А буюу /найз бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Агий/" хамт явсан ил болоод байгаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тухайн ослын талаар мэдээлэл өгөхдөө “Тухайн хүн 1971 онд төрсөн. Эхнэр хүүхэдгүй, сүүлийн хэдэн жил тэнэмэл байдлаар амьдарч байгаа. Согтуу байсан. Жолооны үнэмлэх байхгүй мөн замын хөдөлгөөнд оролцох эрхгүй байсан. Туслах замаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэл үндсэн автозамд зам тавьж өгөх ёстой. Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Мотоциклын жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан” хэмээн хэлсэн.
Тухайн осол “Дондогийн булаг”-ийн олон гуанзуудын хажууд болсон бөгөөд осол болсон даруйд гуанзны хүмүүс гүйгээд очиход Н.Номтойбаяр гишүүний машин талийгаачийг машиндаа суулгаад аваад явсан. Мөн ослын улмаас аарцагны яр хугарч, гол судаснууд тасарч, цус алдаж өнгөрсөн талаар талийгаачийн эгч ярилцлага өгсөн байдаг. Харин тухайн ослыг цайны газрын таван хүн хараад зогсож байсан аж. Гэрчийн хэлж буйгаар бол “талийгаач агаарт бөмбөг шиг хөөрч их хол шидэгдсэн” хэмээн хэлсэн байна. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлж буйгаар бол “жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” хэмээн агсам тавьж байсан гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ талийгаач ослын газраас эмнэлэг рүү авч явах үед хөдөлж чадахгүй байсан талаар талийгаачийн эгч ярицлага өгөх үедээ дурьдсан байдаг.
Гэрч нар “Талийгаач агаарт бөмбөг шиг хөөрч их хол шидэгдсэн” хэмээн хэлсэнээс харахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зорчиж явсан машин нэлээд хурдтай явсан байж магадгүй.
Уг нь бол тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км хурдтай явах ёстой. 80 км ээс дээш хурдтай явж байгаа ямар ч тээврийн хэрэгсэлийг зогсоож чадахгүй хүчтэй очиж мөргөх магадлалтай.
Тухайн өдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр найз бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Агий мөн найз нөхдийн хамт Баатарван амралт руу явж байхдаа осол гаргасан гэсэн мэдээлэл байна. Тус хэргийн талаар ЦЕГ болон прокурорын байгууллагаас нэг ч мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд хэргийн нууцалж байгаа.
Тус хэргийг Булган аймгийн прокурорын байгууллага хяналтандаа авсан гэсэн мэдээлэл гарсан. Хэрвээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр осол гаргасан автомашиныг өөрөө жолоодож явсан бол тус хэргийг прокурорын байгууллага шалгах юм байна. Төрийн өндөр албан тушаалтан зорчиж явсан учраас тус хэргийг хууль хяналтын байгууллага нууц байдалд шалгаж байна уу. Аль эсвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож явсан уу.