8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ын гишүүд Бага чуулган хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

2017-10-09 13:43:31

УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын Бага хурлын зарим гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд "МАХН нь шинэчлэгдэх цаг нь болсон байна. Үүний тулд Бага чуулганыг хуралдуулах шаардлага үүсээд байна" хэмээн мэдэгсэн юм. МАХН-ын  дүрэмд Бага чуулганыг хуралдуулах санаачилгыг намын дарга, Гүйцэтгэх товчооноос дэвшүүлж болох ба мөн Бага чуулганы гишүүдийн 3/1 нь дэмжсэн тохиолдолд хуралдуулахаар заасан байдаг  юм байна. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон тус намын Бага хурлын гишүүд Бага чуулган хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Бага чуулган хуралдсан тохиолдолд Их чуулган хуралдах бөгөөд үүгээр намын бодлогын шинэчлэлийг хийх бололцоо бүрдэнэ гэж үзэж ийнхүү мэдээлэл хийж байгаа аж.  Учир нь МАХН зургаан жилийн өмнө нэрээ сэргээж УИХ-д анх 11 суудал авч байсан бол өнгөрөгч сонгуулиар нэг суудал авсан. Энэ нь нам дотор бодлогын зөрчилдөөн байгаагийн зэрэгцээ улстөрийн нам олонхи дагаж бодлого шийдвэрээ баталдаг зарчим алдагдаж, зөвхөн нэг хүний үгийг сонсдог болсонтой холбоотой гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм.  Түүнчлэн шат шатны хуралдааныг зохион байгуулахаар болж байгаа нь зөвхөн намын даргадаа хариуцлага тооцох тухай асуудал биш, намын бодлогын шинэчлэлийн асуудал байх болно гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодотгов. Мөн энэ үеэр шаардлага хүргүүлэх тухай мэдэгдсэн юм.  

Тухайлбал, МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийн мөрдөлт хангалтгүйгээс намын дотоод ардчилал ноцтой зөрчигдөж, намын удирдлагын үйл ажиллагааны ганцаар болон хэсэг бүлгийн тоглолтоос шалтгаалсан улс төрийн харалган байдал давамгайлах болов. Намын удирдлагын зарим хүмүүс авилгын асуудалд холбогдон дотоод хяналт, хариуцлага суларч, зарчимч байдал бүрэн алдагдлаа. Намын төлөөллийн төв байгууллага болох Бага чуулганы хуралдааныг бэлтгэл зохион байгуулалтгүй, ирцгүй хуралдуулж шударга шүүмжлэл, санаачлага гарган асуудлыг шүүн хэлэлцэх боломжгүй болгож, удирдлагын явцуу хүрээний хүмүүсийн бодлого, ашиг сонирхлыг тулган хүлээлгэх замаар оновчгүй шийдвэр гаргадаг зуршил тогтлоо. Намаас төрийн болон улс төрийн ажил албан тушаалд сонгогдож томилогдох хүмүүсийг нэр дэвшүүлэх журам, ёс зүйн хэм хэмжээг тогтоосон Бага чуулганы шийдвэрийг үл тоомсорлон асуудлыг удирдлагын цөөн хүний дур хүслээр шийдвэрлэх болов. Намын дарга, удирдлагын энэ алдаа нь МАХН-ын нийт гишүүд дэмжигчид, намын эрх ашгийг хохироосон явдал гэж үзэж байна. Намд итгэлээ өгсөн гишүүд, дэмжигчидийн маань итгэл өдрөөс өдөрт алдран намаас алсран холдох хандлага давамгайлах болов. Улс төрийн аливаа нам нь хамт олон ойртон нягтрах тусам хүчирхэгжиж, алсран холдох тусам бөхдөг жамтай. Өнөөдөр МАХН энэ байдалдаа уусан алга болох уу? Эсвэл дээрх алдаа дутагдалдаа улс төрийн бодитой дүгнэлт хийж намаа шинэчилж хөгжин дэвших үү? гэдэг сонголтын өмнө ирээд байна. Манай намд үүсээд байгаа дээрх нөхцөл байдал нь намын жирийн гишүүд, идэвхтэн сонгуультаны сэтгэлийг түгшээсэн амин чухал, цаг алдахгүй шийдвэрлэх асуудал болсон гэж үзэж байна. Иймд энэ нөхцөл байдалд үнэн бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, гарах арга замыг тодорхойлж хэлэлцэх шаардлага нэгэнт бий болжээ" гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Намаа шинэчлэх оюунлаг улс төрд бага ч бол ажилсан сүсэгтэн биш боловсон хүчнээр намын даргаа сонгох ёстой Танай нам хоригдол хүнээр удирдуулж байснаар их алдсан олонч сайхан хүнээ зайлуулсан
2017/10/10 202.72.242.5
Иргэн
МАХН одоо унасгаа юулэх цаг нь болсоон?! Баасанжуу гишуун шиг залуу зоримог хумуусээр бэхжих хэрэгтэйшдээ?'
2017/10/09 59.153.114.205
зочин
о.баасанхүү одоо энхбаярыгаа мөргөхөд хангалттай гэж үзсэн юм байна.
2017/10/09 59.153.87.208