8o
Улаанбаатар хот
mobile menu

БХБЯ-ы албан тушаалтнуудын 76 хувь нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа томилогджээ

2017-10-09 15:48:00

11 АЛБАН ТУШААЛТНЫГ ХУУЛЬ ЗӨРЧИН ТОМИЛСОН БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Авлигатай тэмцэх газар Барилга хот байгуулалтын яаманд хяналт шалгалт хийсэн байна.

Барилга хот байгуулалтын яам нь улсын хэмжээнд 2015 онд нийт 15 яамнаас  шударга байдлын үнэлгээгээр 65,8 оноогоор буюу яам, агентлаг, аймаг, нийслэлээс хамгийн бага оноотой, эрсдэл өндөртэй үнэлэгдсэн бол 2016 онд мөн л 65,7 оноогоор Авлигын индексийн судалгаа, үзүүлэлтээр харьцангуй бага оноотой 3 салбарын нэг болсон байна.

Барилга, хот байгуулалтын яамны бүтэц, зохион байгуулалтыг сүүлийн 1 жилийн хугацаанд 3 удаа өөрчилж өмнө нь 5 газартайгаар үйл ажиллагаа явуулж байсныг 7 газартай болгон задалсан байна. Үүнийг хуулийн байгууллагын зүгээс салбар хоорондын уялдаа холбоог бууруулж, тусгаарласан, хамтын ажиллагааг сулруулж байна гэж үзсэн байна. 

Барилга, хот байгуулалтын яам болон салбарын хэмжээнд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулж томилогдох нийт 143 албан тушаалтан байгаагаас 11 албан тушаалтныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолыг хууль зөрчсөн байна. 

Мөн тус салбарт  2015-2017 онд томилогдсон удирдах албан тушаалтны 76 хувь нь 2016 онд буюу сонгуулийн жилийн дараа тухайн албан тушаалд томилогдсон зөрчил илэрчээ. Мөн үүнээс гадна төрийн жинхэнэ албан тушаалд 25 хүнийг гэрээгээр ажиллуулсан нь төрийн захиргааны албан тушаал дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалт өгөөгүй иргэдийг хууль зөрчин ажиллуулсан зөрчил мөн илэрсэн байна.
Ажлын хэсэг салбарын хүрээнд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа нийт 36 төсөл хөтөлбөртэй танилцахад нэгэн зүйл анхаарал татсан талаар танилцууллаа.

Тухайлбал, 2013-2014 онд тус бүр нь 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 томоохон төсөл хөтөлбөрийг “Монгол Дайван” ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан боловч тус компани барилгыг ажлын зураг төслөөс зөрүүтэй хийж гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй байжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хянан шалгаж эхэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment