МАН-ын бүлэг өчигдөр шөнө болтол хуралдаж, Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаар урьдчилсан байдлаар 14 сайдын нэр тодорхой болсон байна.
Одоогоос зургаан хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 04-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томилох чуулганы өмнө М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд сайдын тохироо хийх санал тавьсан талаар мэдээлэл гарч байсан. УИХ-ын дарга М.Энхболд тохирохгүй бол УИХ-ын намрын чуулганд 30-аад гишүүн орохгүй өрөөндөө гэдийж, хэдхэн гишүүн Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж нөгөөдүүлийгээ хүлээсэн байдалтай өдөр өнгөрсөн. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал дээр М.Энхболд дарга нэлээд хэдэн сайдын суудал авна гэдгээ илэрхийлсэн талаар эх сурвалж дуулгалаа.
Өчигдөр шөнө дөл болтол хуралдсан МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд оруулахаар тохирсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, ниймийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамны сайдыг томилохоор болсон байна. Ингээд одоогийн байдлаар яригдаж байгаа сайд нарын мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг томилно гэсэн мэдээлэл байна.