8o
Улаанбаатар хот
mobile menu

Онлайнаас болж ажилгүй болсон 15 хүн

2016-01-15 19:23:00

1. Aflac.com интернэт радиогийн дуу хоолой болсон хошин шогийн алдарт хөтлөгч  Gilbert Gottfried нь 2011 оны Японд болсон Цунамигийн гамшигийн талаар Twitter-т хэдэн онигоо жиргэжээ. Тэрээр:

- Япончууд далайн эрэг дээрээ очдоггүй, далай эрэг нь тэд нар дээр очсон,

- Цөмийн энерги, Япончууд юугаараа адилхан бэ?  Тэд ижилхэн радио идэвхитэй

-Наана чинь сургууль байгаа юу гэх зэргээр хошгиносон байна. Түүний ингэж олон нийтийн сүлжээгээр цацсан хошигнолыг  “Хүний зовлонгоор тоглоом шоглоом хийсэн” гэж үзээд  ажлаас халсан бөгөөд өөр хаана ч ажилд авахгүй болсон байна.

2. HSBC банкны ажилчид Исламын хэт даврагчид (ISIS) террорист бүлгэмийг дууриасан бичлэгийг наргиа болгон хийж Istargram-д нийтэлжээ. Харин тэдний энэхүү  тоглоом нь шоглоом болж тэр бичлэгт оролцсон бүх хүн ажлаасаа халагдсан байна. Тэднийг хэчнээн уучлал гуйж яаж  цусаар уйлсан ч ажилд нь буцаан аваагүй юм байна.

3. Хар тамхины наймааг хийх газар, хэзээ хаана яаж худалдах талаар Twitter-т жиргэх нь буруу. Яагаад гэвэл ажилгүй болохоос гадна эрх чөлөөгүй болно. Тэгвэл ТРОНТО хотын DRUG LORD буюу Хар тамхины хаан хочтой хар тамхины наймаачин нууц код ашиглан жиргэжээ. Тэрхүү жиргээний нууцыг тайлахад орон нутгийн цагдаа нарт маш амархан байж. Цагдаа нар ямар гоё юм бэ. Бид нар бас очиж болох уу гэж хариу жиргэсэнээр тэдгээр хар тамхины наймаачдыг баривчилсан байна.

4. Justin Saccoгэх нэг рэхэм  Онлайнд зөвлөгөө өгдөг ажил хийдэг байжээ. Twitter-т @Африк явлаа, ДОХ-той болчихгүй байгаадаа. За за наргисан юм. Би бол цагаан арьстан гэж жиргэжээ. Арьс өнгөний үзэл гаргасан жиргээнээсээ болж тэрээр ажилгүй болсон байна.

5. Christopher Maximillian. Тэрээр Германы Хоккейн холбооны дасгалжуулагч бөгөөд Нацист германы үзэлтэн байжээ. Тэрээр Facebook хуудсандаа олон тооны Нацистын үзлийн талаар пост оруулдаг байжээ. Үр дүн нь иймэрхүү пост оруулсаныхаа шанд ажилгүй болжээ. Тэрээр өөрийг нь ажлаас халсан талаар гомдолсон боловч хэн ч тоогоогүй байна.

6. Good Samaritan: Сургуулийн автобусны жолоочийн буруугаас болж хүүхдүүд үдийн хоолноосоо хоцорч хичээлдээ орсон талаар Facebook хуудсандаа бичсэнээр ажилгүй болжээ. Тэрээр хүүхдүүдийг өлсгөсөн талаар уучлалт гүйсан боловч хэдийнээ оройтсон байна.

7. John Bareett Ingles гэгч эр нэгэн томоохон рестораны зөөгчөөр ажилладаг байж. Тэрээр үйлчлүүлэгч нарынхаа талаар жиргэх дуртай нэгэн гэнэ. Нэгэн удаа олны танил нэг эмэгтэйн  хөхний даруулга  зүүгээгүй талаар жиргэсэн байна. Мөн өөр нэгэн үйлчлүүлэгч нь    цайны мөнгө өгөөгүй  талаар жиргэсэнээс хойш 1 сарын дараа нөгөө үйлчлүүлэгч нь дахин үйлчлүүлж түүнд $3 а.доллар өгсөнийг голж их юм өгсөн гэж даажигнан жиргэжээ. Энэ үйлдлийг мэдсэн үйлчлүүлэгч нь рестораны эзэнд гомдол гаргасанаар рестораны эзэн нэн даруйд зөөгчөө ажлаас нь халжээ.  

8. АНУ-ын иргэн Matt Watson Georgetown-д  нэгэн кофе шоптой байжээ. Түүний кофе шоп нь  хотынхоо нэлээн алдартай газруудын нэг байсан ч эзэн Matt Watson нэгэн Blog-д үйлчлүүлэгч нар юу захиалах нь хамаагүй юу ч өгсөн бай тэд авдаг гэж бичээд бүхэлдээ дампуурчээ.

9. Cisco Fatty гэгч нь Twitter-т ажлын санал хүлээн авсаныхаа дараа ажил олгогчоо өндөр мөнгө төлбөл ажлын саналыг хүлээн авна гэж хэлсэнээр шинэхэн  ажилдаа орооч үгүй байж халагдсан байна.

10. New York-ийн нэгэн сувилагч Intergram-д ажлын байраа сөнөөсөн талаар зураг нийтэлсэн байна. Түргэн тусламжийн тасагт ажилладаг байсан тэрээр өмнө нь телевизийн реалити шоунд оролцоод  олны танил болсон байжээ. Түүний ийм үйлдлийг харсан шүтэн бишрэгчид нь буруушааснаар ажил олгогчид нь тэр бүсгүйг ажлаас нь халж   ажилч үгүй, карьерч үгүй болжээ.

11. Carly McKinney гэгч дунд сургуулийн багш Facebook хуудсандаа өөрийн нуцгэн биеийг алдаршуулсан зураг нийтлэсэн бөгөөд мөн хар тамхи татаж буй зургаа нийтлэжээ. Ийм үүлдлийг нь сургуулийн захиргаа нь тэвчиж чадалгүй  ажлаас нь хөөсний дараа тэрээр ажлаас халагдсан талаар заргалдсан ч хэн ч түүний талд ороогүй байна.

12. Гал сөнөөгч Matt Bowman өөрийн Twitter хуудсандаа нэгэн жиргээ хийснээсээ болж ажлаасаа халагджээ. Тэрээр:  –Би хэзээ ч эмэгтэй хүнд толгойгоо мэдүүлэхгүй,  хэрэв  ямар нэг эмэгтэй тэгэх гэж оролдвол “наад янхан өгзгөө аваад гал тогоонд очоод зүгээр л нэг бялуу хийж өг” (Жиргээний орчуулгыг ёс зүйн үүднээс зөөллөж орчуулав) гэж жиргэжээ.

13. Kaitlyn Walls гэх цэцэрлэгийн багш өөрийн Facebook хуудсандаа хүүхдийг маш их үзэн яддаг гэж бичжээ. Мэдээж энэ үйлдэл нь сурган хүмүүжүүлэх ёс зүйд нийцэхгүй тул ажил олгогч нь түүнийг явуулахаас өөр аргагүй болсон юм. Эцэг эхчүүд хүүхэд үзэн яддаг хүнд хүүхдээ өгөхгүй нь мэдээж хэрэг.

14. Чикагогийн нэгэн баарны зөөгч хатагтай Jessica Harr өөрийн Facebook хуудсандаа хар арьстануудыг үзэн яддаг талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр хар арьстан хүн мулгуй, тэнэг, ажил хийж чаддаггүй, хэрвээ би ажил олгогч байсан бол хэзээ ч хар арьстай хүн ажилд авахгүй гэх зэрэг олон зүйлийг бичжээ. Үүнийг мэдсэн баарны эзэн шууд ажлаас халжээ.

15. Колларадо мужийн Урлагийн сургуулийн багш Треси гэгч бүсгүй Instagram хуудсандаа сургуулийнхаа сурагч Эрик Броун гэгч хүүг үзэн яддаг тухайгаа постлохоос гадна тэрээр  “pod head”  хэмээн бичиж хүүг доромжилжээ. Хүүг нь доромжилсон багшийн талаар хүүгийн аав телевизд ярилцлага өгсөнөөр урлагийн сургуулийн багшийг тэр дариуд нь ажлаас нь халжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл