8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Батнасан: О.Бурмаа хууль зүйн мэргэшсэн байх шалгуурыг хангаж чадах уу

2017-10-10 11:55:08


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч энэ сарын таванд УИХ-д хүргүүлсэн бөгөөд ХЗБХ уг асуудлыг ийн хэлэлцсэн юм.Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн сонгогдсон хугацаа дуусгавар болж байгаа учраас шинэ гишүүн томилох ёстой.  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал бодлоо илэрхийлж, асуулт асуулаа. 
 УИХ-ын гишүүн О.Батнасан хэлэхдээ “Үндсэн хуулийн цэц гэдэг бол эх хуулийг минь хянаж байгаа дээд шатны хамгийн том байгууллага. Үндсэн хуулиас олон хууль салбарлан гарч байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн байна  гэдэг шалгууртай. Нэр дэвшигчээс нэг асуулт байна. Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд  Р.Бурмаагийн нэрийг оруулж ирж байгаа юм байна.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн өндөр мэргэжилтэй гэсэн шалгуур байгаа. Яг энэ шалгуурыг давж гарсан хэдэн хүн байгаа билээ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Хууль зүйн мэргэшсэн байх шалгуурыг хангаж чадаж байна уу” гэсэн асуултыг асуулаа. 
 
Р.Бурмаа хариулахдаа “Үндсэн хуулийн 65,2-д Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн өндөр мэргэжилтэй, 40 настай иргэн байна гэсэн шалгуур байгаа. Давхар улс төр, хууль зүйн мэргэжил гэсэн шалгуур байхгүй. Аль нэгийг нь гэсэн байгаа. Давхар гэсэн утга агуулаагүй. Хувь хүний хувьд УИХ,  хууль зүйн байнгын хороонд ажиллаж байсан. УИХ-ын хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан” хэмээн хариулт хэлэхэд УИХ-ын гишүүн О.Батнасан “Таныг УИХ гишүүн байсан төрд өндөр албан тушаал хашиж байсныг мэднэ. Төрд салбараараа мэргэшнэ гэдэг чинь өөр асуулт. Мэргэшнэ гэдгийг асуухаар тойруулж хариулсаар байгаад л өндөр албан тушаалд томилогддог” хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Цэциин сугарыг зайлуулаач шудрага байл даа
2017/10/13 202.9.43.29
Zochin
Tsetsiin gishvvnd shudraga ajillah, tentseh hvn baigaa da. Yagaad Erunhiilugch maani, mun 3 alhaad ergej muruu shalgadag dendvv hashir, nyahuur Z.Enkhbold 2 iim shiidver gargasand gaihaj bna
2017/10/11 66.181.191.94
сонгогчид
Зүүн аймагт ажлаар очоод ард иргэдэд нь хөөгдөж ирсэн гэх,сайдын нэр хүндийг унагасан энэ авгайг заавал ҮХЦ-д суулгах гэж үхэлдэх ямар хэрэг байна,ийм балай юмаа орхи.
2017/10/10 139.5.218.194
иргэн
ҮХ-ийн цэцийн гишүүн улс төрийн албан тушаал биш, мэгэшсэн хууль ч хүн байх ёстой. Энэ Баттулгын томилгоо нэг л биш ээ, өөрийн улс төрийн хамтран зүтгэгчид ээ л зүтгүүлээд байх юм.
2017/10/10 66.181.169.202
zochin
chihertei mantuu xaxaxax
2017/10/10 185.137.18.142
bat
Burmaag shuuljildeg ene hen gegch be salhinii ayasaar garch irsen hamhuul chin yarshig l bna mantuu chin
2017/10/10 66.181.187.162