8o
Улаанбаатар хот
mobile menu

Уул уурхайтай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг Шинэ Засаг хүлээж авахгүй

2017-10-10 13:32:00

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон цагаас хойш өнөөдрийг хүртэл багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрсийн таамаг олон янзаар гарч эхэлсэн. Тэгвэл шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрс тун удахгүй эцсийн байдлаар тодорно. Харин өнөөдөр үү , маргааш уу. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл нь хуралдсаны дараа сайд нарын нэрийг лхагва гаригт буюу маргааш өргөн барих юм байна. Ингэснээр шинэ Засгийн газрын танхим бүрдэх учиртай.

Тэгвэл өнгөрсөн шөнө МАН-ын хоёр бүлэг хуралдаж Засгийн газрын сайд нарынхаа томилгоог тус тусдаа  хэлэлцжээ.  МАН-ын хоёр бүлэг гэж хэлсэн нь учиртай. МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдсан. Тодруулбал Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зурсан 32-ын бүлэг. Зураагүй 33 гэж.

Эх сурвалжийн мэдээлснээр намын дарга М.Энхболд засгийн газарт зургаан сайд оруулна гэж хатуу зогссон гэнэ. Үүнийг хүлээж авахгүй бол шинэ засаг байгуулагдахгүй байх нөхцөл байдал үүссэн талаар ч жив жув хийх хүн олон байна. Харин

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс намын гишүүдээ ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын байр сууриа хатуу баримталж байгаа аж.  Энэ нь У.Хүрэлсүхийн эсрэг зогссон гишүүдийг засагт оруулахгүй гэсэн үг биш. Харин зөв үзэл бодолтой хүмүүстэй хамтарч ажиллахад буруу зүйл байхгүй. Гэхдээ уул уурхайтай болон бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг хүлээж авахгүй гэсэн талаар эх сурвалж мэдээллэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын эв нэгдэл, засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллана гэдгээ чуулганы индер дээрээс онцолж байсан.  Үүнийхээ дагуу хэн нэгнийг сайд болгохдоо бус намын эв нэгдэл, засгийн тогтвортой байдал, хариуцлагатай байх, шударга ёсыг хангах зарчим дээрээ хатуу зогсч Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн сураг дуулдаж эхлэв.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАНАН МАФИ
АСА ЖЕНКОГИЙН ЗӨВЛӨХ СУМЬЯА УУЛ УУРХАЙН САЙД БАЙХ НЬ ЮУН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ,НАМ ДАМЖСАН МАФИ. ХҮРЭЛСҮХ ЖООМЫН ГОЛСОН СОДБИЛЭГ НЬ ХАРИН Ч ТАВЬЖ БАЙГАА БӨХӨНЦӨРИЙГ НЬ БОДХОД МЭРЭГЖИЛТЭЙ, АНГЛИ ХЭЛТЭЙ
2017/10/12 202.179.25.51
Заза
Уул уурхай эрхлэх тэгээд хууль бус болоод явчих вуу. Юу болоод байгаа юм бэ. Тэгвэл уул уурхайгаа хаалдаа хуулиа цуцал. Төсөвт уул уурхайгаас мөнгө битгий төвлөрүүл. Солиорлоо болилдоо
2017/10/10 59.153.113.229
иргэн
Зарим нэг дарга зайлах болоогүй юу?бүх л ажилд садаа болсон ийм юмнууд явахад яадаг байнаа,ер нь тэгээд одоогийн нөхдөөс нэр, гар,мөр, сэтгэл цэвэр улсыг олж авна гэхэд хэцүүдээ,ЕС минь хичээгээрэй.
2017/10/10 139.5.218.194
Ариунсувд
Ямартай ч зангарагтай ЕСтай болсон одоо яамдын сайд нар нь бас нэг ханзааны улсууд болвол их л аятайхан байх юм.
2017/10/10 104.168.92.178
Tumur
Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.
2017/10/10 23.95.49.173
Агар
Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.
2017/10/10 104.168.114.24
Дулаанжаргал
Сайдуудаа л зөв хүнийг сонгож томилоосой хувь хүнийхээ тал бол асуудал алга Хүрэлсүх
2017/10/10 104.168.92.178
Баярмөнх
Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан
2017/10/10 23.95.49.211
Зочин
Шадар сайдад нэр дэвшигч л.Энх-Амгалан мсs-ийн манангийн хүн Ухаа худгаас нүүрс хятадад гаргадаг хүн. Ийм хүнийг засгийн газар оруулж байхыг бодоход МАНАН сарниагүй хүчтэй л байна даа
2017/10/10 121.100.67.95
ми дааяа
Ми луухаан болиоч ээ.
2017/10/10 202.55.191.102
Bish bish
Enhbolddoo ch bish l dee, ali 2 talaasaa devshuulj bga zarim humuus n arai bish yum. Bish deee ene Sumiyabazar, badelhan, davaasuren, batzorig, tsogzolmaa gej kk
2017/10/10 172.98.86.254
Zochin
Hurlee saidaa ene ner ni yavaad bgaa himuusees zarimyg ni ih hural deer unagaj bas bolno shuu dee.tuhailbal tsogzolmaa badelhan sodbileg enkhtuvshin sumyabazar batzorig geh met.
2017/10/10 66.181.176.220
Naiz
Ene Enhbold geechiig hvn yamar hetsvv hvn we.ard tvmen chamaas zalhaj baina shvv dee.uuchlalaa guigaad zvgeer zailaad uguuchee ene hvn.nvvr ni shir bolson amitan
2017/10/10 80.217.166.192
  • Recent
  • Most Read
  • Most Comment