ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Би өөрийнхөө гүтгэгдсэн нэр хүндийг сэргээхийн тулд хуулийн байгууллагад хандана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.Дорноговь аймгийн Сайншандын автозамын тендэрийг нийтдээ найман компани материал ирүүлсэн. Концессийн гэрээг "Засаг чандмань майнз" компани шалгарсан. Энэ компанитай миний бие болон манай гэр бүлийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь миний хамаатан байсан" хэмээн мэдээлэл хийлээ.
Ж.Мөнхбат: Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь миний хамаатан байсан
2017-10-10 15:10:00