УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх тухай асуудлыг хэлэлцсэн. Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч энэ сарын таванд УИХ-д хүргүүлсэн бөгөөд ХЗБХ уг асуудлыг ийн хэлэлцсэн юм.Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн сонгогдсон хугацаа дуусгавар болж байгаа учраас шинэ гишүүн томилох ёстой. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх асуудлыг хэлэлцсэн боловч МАН долоо хоногийн завсарлага авсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох асуудал олон анхаарлыг маш их татаж байгаа. Үндсэн хуулийн цэц гэдэг бол эх хуулийг минь хянаж байгаа дээд шатны хамгийн том байгууллага. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохдоо мэргэжлийн мөн хууль зөрчсөн ямар нэгэн асуудалд орж байгаагүй нэр цэвэр хүнийг томилох нь зүйтэй юм. Өнгөрсөн сонгуулиар АН засгийн эрх барьж байх үедээ Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг 2015 онд батлан гаргаж байсныг уншигчид санаж буй байх. Тухайн үед Р.Бурмаа ХАА-н яамны сайдаар ажиллаж байсан. Энэхүү тогтоолыг нутгийн зон олон нь эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байсан. 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувийн хөрөнгө оруулалттай Солонгосын “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн тухай мэдээлэл гарч байсан. Тус хэргээс болж Р.Бурмаа Дорнод нутгаас хөөгдөж байсан удаатай. Ингээд УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хэн юу хэлэв булангаа хүргэж байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэн Р.Бурмаагийн талаар хэн юу хэлэв
2017-10-10 16:53:00