Маргааш Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн нарын 4 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх юм байна. Г.Дэнзэн ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноогоод байгаа.
Энэ удаагийн шүүх хурлыг Г.Дэнзэн нээлттэй хийх хүсэлт гаргасан байна. Тодруулбал “Г.Дэнзэн надтай холбогдох хурлыг нээлттэй явуулж өгнө үү. Би хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би юу болж өнгөрснийг яримаар байна” гэж хүсэлт гаргажээ.