Өнөөдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.Салхи энэ сарын 12-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар, 13-нд говь, талын нутгаар, 14-15-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.