8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ БСШУЯ-д хяналт шалгалт хийж ноцтой 12 зөрчил илрүүллээ

2017-10-12 08:35:00

БСШУЯ ажлаас чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгожээ

АТГ-аас Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хяналт шалгалт хийжээ. Тус яамнаас илэрсэн зөрчил мэдээллийг хүргэж байна.

  1.  Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан байна.
  2.  Яамны  газар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны 9 нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна хэмээн Ажлын хэсэг дүгнэлээ.
  3.  Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.
  4.  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8.3 дахь заалтын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахдаа Үнэлгээний хорооны гишүүд мэдэгдэл, тайлбар гаргах ёстой ч тус салбарын хэмжээнд Үнэлгээний хорооны 162 гишүүн холбогдох мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна.
  5. Сайдын багцаас тусгай зориулалтын санхүүжилт нэрээр эрх шилжүүлэн зарцуулж байгаа төсөв, мөн төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг онцолжээ. Дээрх төсөв, санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн байна.
  6. Түүнчлэн Ажлын хэсгээс тус салбарын хувьд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөл олгодог, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл, Гадаад улсын сургалт зохион байгуулдаг, Худалдан авалт хариуцсан ажлын байрыг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзэв.
  7.  ЕБС-ийн сургууль, Олон улсын хөтөлбөртэй сургууль/ тусгай зөвшөөрөл олгох анхан шатны материалуудыг бүрдүүлж танилцуулдаг, улсын хилээр түүхийн үнэт, хосгүй үнэт соёлын өв нэвтрүүлэхэд зөвшөөрсөн тодорхойлолт нь хэт ерөнхий, тухайн эд зүйлийг нэг бүрийн шинжээр тодорхойлолгүй гарган өгч байгаа, газар хэлтсийн дарга нар яамнаас зарлагдсан тендер, шууд худалдан авах ажиллагаанд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдон ажилладаг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж дүгнэжээ.
  8. 1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ.
  9. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй, 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй,9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байна.
  10. Хэлэлцүүлгийн үеэр өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ЕБС-ийн сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг Ажлын хэсэг нэг бүрчлэн танилцуулав. Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож байгааг буруу шийдвэр, энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах нь зүйтэй гэж хуулийн байгууллага үзсэн байна.
  11. Яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн байна.
  12.   Биеийн тамир, спортын газрын дарга А/21 дүгээр тушаалаар Спортын ордны “А” заалны түрээсэнд цагийн 100,000 төгрөг, ажлын өдрөөр 500,000 төгрөг, амралтын өдрөөр 1,000,000 төгрөг, спортын бус арга хэмжээ зохион байгуулахад 1,800,000 төгрөг, сурталчилгааны самбар байршуулахад нэг м.кв үнийг 50,000-100,000 төгрөгийн төлбөрийг тус тус авахаар зохицуулсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасныг ноцтой зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ олон хувийн дээд сургуулиа татан буулгах хэрэгтэй ажилгүйчүүдийг л бий болгож олон жил боллоо
2018/03/30 202.21.103.46
zochin
TEGEED zerchilteigee l ybaad baikh uu. Eer olon zerchil bgaa shuu
2018/03/02 66.181.185.249
зочид
соёлт багш түүхийн багш чулуунгэрэлтэй хамтран оюутнуудаас авмлга авсан МХЕГ-н шалгалтаар энэ нь тогтоогдсон харин оюутнуудад одоо болтол буцааж өгөөгүй
2017/12/18 202.21.103.46
зочид
энэ талаар хуулийн багш нар л шүүхээр явж ялсан байх бусад багш нар нь дарамтлуулаад байх юмаа
2017/12/18 202.21.103.46
зочид
соёл эрдэм дээд сургуулийн захирал ёоёлт нь хүний наймаа , охидыг ширээний охид болгож японд хөдөлмөрийн мөлжлөг хийлгээд цалинг нь хувьдаа авдаг шударга багш нарыг элдвээр гүтгэж дарамталдаг энэ тал
2017/12/18 202.21.103.46
зочин
монголын боловсролын төлөө оюутан сурагчдын төлөө шударга багш монголд хэрэггүй харин хувьдаа баяжаад байгаа бага дунд их дээд сургуулийн захирлууд хувийн сургуулиудыг татан буулгах хэрэгтэй
2017/11/28 202.21.103.46
зочин
яамныхан ард түмнийг зовоож таашаал авдаг болжээ
2017/11/28 202.21.103.46
зочин
8 настайгаас нь сургуульд оруулах хэрэгтэй 6 нас арай эрт байна хүүхэд өөрөө бие сэтгэлээр зовоод эх эцэг нь сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд байдалд орж байна хөдөөний малчид маш хэцүү байна боловсролы
2017/11/28 202.21.103.46
зочин
ач тусыг нь амьдралдаа үзээд ирсэн хүмүүс монгол сэтгэлгээ монгол хөтөлбөр монгол сурагчдад хэрэгтэй байна яамныхан ажлаахий боловсролын хүрээлэнг татан буулга
2017/11/28 202.21.103.46
зочид
боловс яамныхан төсвийн мөнгийг л сонирхоно өөр асуудал тэдэнд хамаагүй уг нь дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг 90 оноос өмнөх зарчимаар явуулах хэрэгтэй 90 оноос энэ зарчим энэ хөтөлбөрөөр сурсан
2017/11/28 202.21.103.46
ИРГЭН
ТЭГЭЭД Л ӨНГӨРДӨГ Ш ДЭЭ
2017/10/13 202.179.31.38
Zochin
Er n ebs-iin zahirluud mash ich hahuuli avch huuhdiig surguilid oruuldag yum bnlee Aimshigiin ich mungu avagchuud sh dee.
2017/10/12 66.181.176.37
аав
Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн захирал гэж аймаар авгай байдаг. Мөнгийг зүгээр л аваад хүүхдийг сургуульд авна. Ичих булчирхай үнэндээ байхгүй. Заалыг бол солгой зөвгүй өгнө ш дэ.
2017/10/12 202.179.26.78
зочин
Спорт заалаа хятадын элчингээр засвар хийлгэсэн хэрнээ хамаг мөнгийг нь өөрөө ашиглаад спорт заал нь хог болсон захирлыг яах уу? хаана хандах уу?
2017/10/12 202.179.26.78
Ваву
Дампуурчихсан юм.Ингэж татвар телегч бидний зовож олсон менгийг юу ч биш болгож бгаад харамсаж бна.Юун юм узээгуй царайтай юм.еерийнхее зовож олсон менгенд хэн ч ингэж хандаж чаддаггуй юм.
2017/10/12 112.72.11.107
  • Recent
  • Most Read
  • Most Comment