8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа

2017-10-13 08:45:22

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн юм. Мөн өнөөдөр энэхүү асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ "Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж байна. Зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Зөв, яс юман дээрээ юу ч чаддагүй, олигтой ч ярьж чадахгүй
2017/10/13 202.9.41.181
Зочин
З.Энхболд л санал гаргаж дэвшүүлээ биз. Алтанхучгийг унагахад ашиглаад, дараа нь давхар дээл өмсүүлээд л байсан. Үе үеийн сонгуулийн хуулийг улс төрийнхөнд тааруулж зохиодог эмээ шүү дээ. Баттулга Онц
2017/10/13 202.55.191.102