8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-10-13 09:53:37

Хонь - (3/21-4/19) 
Чухал ач холбогдолтой өдөр. Өдрийг та ямархуу байдалтай, бодол санаатай өнгөрөөнө түүнээс дараагийн сарын хугацаанд ямархуу байх тань хамаарна. Тиймээс томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай. 

Ихэр - (5/21-6/21) 
Нууцлаг оршихуй өдөр. Өнөөдөр зөн совин хурцдаж, зүүдэндээ буюу бясалгалын үед ирээдүйгээ харж, өнгөрснөө ухаарна. Санхүүгийн бүхий л ажиллагаа амжилтад хүрнэ. Шинэ эд зүйл худалдаж авах, шинээр харьцаа холбоо тогтооход ээлтэй. 

Мэлхий - (6/22-7/22) 
Бүх ажлаа дуусгах өдөр. Өнөөдөр олон нийтийг хамарсан хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад сайн. Хүндрэл учруулах асуудал нь шийдвэр гаргах сонголт хийх явдал юм. Сайтар бодож нягтласны эцэст шийдвэрээ гарга. 

Арслан - (7/23-8/22) 
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс. 

Охин - (8/23-9/22) 
Хүнд өдөр. Урьдчилан таамаглаагүй хачин нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс юуг ч бүү төлөвлө. Ачаалалтай ажиллавал эрч хүчээ барна. 17 цагаас  хойш Сарны сөрөг нөлөө ихсэнэ. Ганц бие хүн сонирхол татсан нэгэнтэй учирна. Хүүхдийнхээ хүсэл саналыг анхаар. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Амралтын өдөр тул алжаалаа бүрэн тайлахыг хичээ. Аялал зугаалгаар явбал алдагдсан эрч хүч хялбар нөхөгдөнө. Мэдээлэл солилцох, шинэ зүйлийг мэдэж авах, өнгөрсөн амьдралаа эргэж цэгнэх нь танд ирээдүйд зөв алхам хийх боломжийг олгоно. Сайтар амарч авахыг хичээ. 

Хилэнц - (10/23-11/21) 
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөө өөрчлөгдах гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар. 

Нум - (11/22-12/21) 
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар. 

Матар - (12/22-1/19) 
Өөрчлөлт хувьслын бэлгэдэлт өдөр. Өнөөдөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. 

Бумба - (1/20-2/18) 
Чухал бүх асуудлыг барьж авалгүй хойшлуул. Хэрвээ та хэт их зүтгэвэл хүнд байдалд орно. Сэтгэл санаа хямарч болзошгүй тул бусдын сөрөг нөлөө ятгалгад автахаас болгоомжил. Бие сэтгэлээ ариусга. Бодсон буюу хэлсэн муу үг биелэх магадлалтай тул бодлоо хяна. 

Загас - (2/19-3/20) 
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл