8o
Улаанбаатар хот
mobile menu

Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

2017-10-13 10:10:08

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээл  есдүгээр сарын байдлаар 827.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 112.1 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар буурчээ.

Харин чанаргүй  зээлийн өрийн үлдэгдэл  8.7 хувийг эзэлж,  өмнөх сараас  0.3 пунктээр буураад байгааг статистикчид онцоллоо. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцэст 14.8 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 27,7 хувиар өcсөн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл