МАН өчигдөр шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах сайд нарын нэрийг албан ёсоор зарласан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм. Тэгвэл АТГ-аас Сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлтийг хүргүүлсэн байна. Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайд
- Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
- БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
- НХХ-ийн сайд С.Чинзориг
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- БХБ-ын сайд Х.Баделхан
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.