8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Дэнзэнгийн хэргийн шүүх хурал түр завсарлажээ

2017-10-13 10:43:51

Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Г.Дэнзэнгийн шүүх хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн боловч, түүний өмгөөлөгч  үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг уншиж танилцуулсан байна. Хэд хоногийн өмнө Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүхэд оролцох, тухайн үед юу болсон талаар бүх үнэнийг хэлнэ гэсэн утгатай хүсэлт гаргасан. Г.Дэнзэнгийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл