Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өчигдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Дэнзэн нарт оноогоод байсан 2-3,6 жил хорих болон торгуулийн ялын шийдвэрийг хүчингүйд тооцлоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын хэмжээ, шинж чанарыг бүрэн нотлож, тогтоогоогүй байна хэмээн дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгожоо.