8o
Улаанбаатар хот
mobile menu

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын нэгжтэй болохыг зөвлөжээ

2017-10-14 12:20:00

Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнд “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах – зохицуулалт, хяналт, Банк, санхүүгийн зохицуулагчийн үүрэг” сэдэвт олон улсын бага хурлыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.

Тус олон улсын бага хуралд Австрали, Итали, Япон, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Армян, Индонез улсын төрийн болон төрийн бус байгууллагын удирдах мэрэгжилтэнүүд болон Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, банк, санхүүгийн байгууллага болон бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хурлаар хөндсөн нийтлэг асуудал нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдээс зохистой харьцааг мөрдүүлэн үр дүнтэй зохицуулалт хийж, хэрэглэгчдийн санхүүгийн боловсролыг сайжруулах алхмуудтай  зэрэг хэрэгжүүлснээр санхүүгийн үйлчилгээг илүү дөхөм бөгөөд хүртээмжтэй болгох, хэрэглэгчийг эрсдлээс хамгаалах тухай ярилцаж, эдгээрийн үр дүнд  санхүүгийн салбарын тогтвортой бөгөөд хүртээмжтэй байдалд шууд нөлөөлнө гэж үзсэн юм.

 Төслийн олон улсын зөвлөхөөс Монголбанк хуулиар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах бүрэн эрх, мандаттай болох, мөн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын бие даасан нэгжийг бий болгож, холбогдох журмыг батлан гаргаж банкинд мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьдаг болох зөвлөмж өглөө. Түүнчлэн, Монгол Улсад “Санхүүгийн омбудсман” буюу банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс хэрэглэгчтэй үүссэн санхүүгийн маргааныг богино хугацаанд үр дүнтэй, чирэгдэлгүй шийдвэрлэдэг байгууллагын тогтолцоотой болох нь чухал болохыг онцлов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment