8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх Даваа гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно

2016-01-16 13:58:00

Монгол Улсын Засгийн газрын энэ оны дөрөв дэх хуралдаан ирэх Даваа гаргийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

Тус хуралдаанаар:

Гал түймрийн улсын хяналтын дүрэм батлах тухай /Ц.ОЮУНБААТАР/

 

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл* /Ц.ОЮУНБААТАР/

 

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /С.БАЯРЦОГТ/

 

Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Л.ПҮРЭВСҮРЭН/

 

Гаалийн албан татвар, Онцгой албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Б.БОЛОР, Л.ПҮРЭВСҮРЭН/

 

Элчин сайд нарыг томилуулах тухай* /Л.ПҮРЭВСҮРЭН/

 

Зээл авах эрх олгох тухай (Олон улсын худалдааны санхүүжилтийн байгууллагаас зээл авах) /Б.БОЛОР/

 

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-гийн тухай /Д.ДОРЛИГЖАВ/

 

Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай /Д.ДОРЛИГЖАВ/

 

Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай /Д.ДОРЛИГЖАВ/

 

Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах тухай /Д.ДОРЛИГЖАВ/

 

Нийслэлийн авто замын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай* /М.ЗОРИГТ/

 

Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай /Г.БАЯРСАЙХАН/

 

Бусад асуудал* /Ч.САЙХАНБИЛЭГ/-ыг хэлэлцэх юм байна.

 
                                               Танилцуулах асуудал
 

УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар* /С.БАЯРЦОГТ//

Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай* /С.БАЯРЦОГТ/ танилцуулахаар товложээ.

  
Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл