8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/" үзэсгэлэн нээлтээ хийлээ

2017-10-15 14:25:00

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/" үзэсгэлэнгээ нээлээ.

Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны дэмжлэгээр Монголын урлагийн бүтээлүүдийн гэрэл зургаар 1987 онд Японд 4 боть цомог хэвлүүлж байжээ.

Мөн олон улсын хамтын ажиллагааны Монголын төвийн дэмжлэгээр ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж 1999 онд гэрэл зургуудыг авч хадгалжээ.

Тэрээр мөн 1987 онд Монголын шашны зураг, 1988 онд Монголын дүрслэх урлаг, 1990 онд Монголын сүм хийд болон архитектур /Монголын цутгамал бурхад/, мөн онд Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг зэрэг гэрэл зургийн цомог болон ном гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл