Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 16-20-НЫГ ХҮРТЭЛХ ТӨЛӨВ:
Аравдугаар сарын 17-нд Хөвсгөлийн уулсаар,18-нд нутгийн зарим газраар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.
Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.